"Сүү" ХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын № 15 тоот тогтоолоор компанийн 2021 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.14 төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр  тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.