2021 оны 07 сарын 02-ны өдөр "Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК нь  “Санхүүгийн зохицуулах хороо” болон “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-той хамтран нийт үнэт цаасны компаниуд дунд 2020 оны 03-р сарын 31-ний өдөр нэвтрүүлсэн үнэт цаасны дараа төлбөрт тооцооны T+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмын хэрэгжилт, түүний үр дүнг хэлэлцэхээр онлайн уулзалт зохион байгуулж одоогийн нөхцөл байдал болон цаашдын анхаарах асуудлыг хэлэлцэн санал хүсэлтээ солилцлоо.
   Тодруулбал Клирингийн гишүүдээс өнгөрсөн 1 жил 3 сарын хугацаанд клирингийн шимтгэл 2 дахин буурсан, Зээлийн мэдээллийн санд нэвтрэх боломж бүрдсэн, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд бий болж байгаа тухай дурдлаа. Харин клирингийн гишүүнээр элсээгүй байгаа үнэт цаасны компаниудад клирингийн гишүүнээр элсэхэд ямар саад бэрхшээл гарч байгаа тухай санал бодлоо солилцов.
    Мөн СЗХ-оос олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг төлөвшүүлэх, төлбөр тооцооны системийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор цаашид бүх үнэт цаасны компаниуд дараа төлбөр тооцооны горимд шилжих шаардлагатай тухай мэдээлэв.