“Газар шим үйлдвэр” ХХК нь 1999 оноос хойш хүнсний үйлдвэрийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын "ISO" стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж байна. 
Тус компанийн сүүлийн 5 жилийн борлуулалт, цэвэр ашгийн хэмжээ харьцангуй өндөр өсөлттэй буюу жилд дунджаар 40 гаруй хувийн өсөлтийг үзүүлээд байна. Цаашид дотоодын зах зээл дээр эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх олон боломжуудыг бий болгож байгаа билээ.