2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 364,183,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,039,003 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 6 компанийн хувьцааны ханш өсч, 36 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +14.29%), Жуулчин дюти фрий ХК (SUL +10.74% ), Адуун чулуун ХК (ADL +5.47%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -11.31% ), Сэндли ББСБ ХК (SEND -7.10%), Сүү ХК (SUU -5.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,956 ширхэг нэгж эрхийг 9,095,877 төгрөгөөр
-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,979 ширхэг 197,900,000 төгрөгөөр
-"Энержи Ресурс" ХХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 43,200,000  юань буюу 22,068,720,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Өнөөдөр нийт 22,639,898,877 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
ТOP-20 индекс -1.35% хувиар буурч, 36349.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,464,933,995,278 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ