Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 4 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо.