“Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХХК-ийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл технологийн парк байгуулах зорилгоор хаалттай хүрээнд хувьцаа гаргасан байна. Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь хувьцааны тооцооны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төлбөрийн үүргийг тодорхойлох зорилгоор тус компанитай “Үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ” байгууллаа.

Ингэснээр “Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХХК нь хаалттай хүрээнд хувьцаа гаргаж зохицуулалттай зах зээл дээр төлбөр тооцоогоо мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж буй анхны компани болж байна.