2019 он шувтарч, улс орнууд өнгөрсөн оноо тоймлон харж, ирэх оныхоо төлөвийг таамаглаж байна. 

Хөрөнгийн зах зээлийн тухайд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг томоохон зах зээлүүд өсөлттэй хаагдсан бол харин манай дотоодын зах уналт үзүүлэв.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлдэг АНУ-ын хувьд 2019 онд худалдааны дайн, протекционист бодлогоос үүдсэн таагүй харилцаа зэрэг олон сорилттой байсан хэдий ч голлох S&P 500 болон Dow Jones IA индексүүд 20 гаруй хувийн өсөлтийг үзүүллээ. Мөн Европын топ индексүүд ч 20% давсан өсөлттэй байв.


Харин Ази, номхон далайн гол орнуудын хөрөнгийн зах 10% давсан өсөлтийг үзүүлж хаагдсан байна.

Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хувьд 2017, 2018 онд дараалан өсөөд байсан бол 2019 онд -8.59%-иар унав. Үүний шалтгааныг ерөнхийд нь нэрлэвэл мөнгө буюу хөрөнгө оруулалтын дутагдал байлаа. Тодруулбал,

- Олон жил ярьж байгаа институционал хөрөнгө оруулагчид байхгүй. Дотоодод олон хөрөнгө оруулалтын сайн байгуулагдаж байгаа ч тэд хөрөнгийн захаас хол байна.
- Хэд хэдэн IPO гарч хөрөнгийн захаас 40 гаруй тэрбум төгрөгийг татаж авав.
- Зах зээлд оролцогчдын дийлэнх нь иргэд байгаа нь өдрийн дундаж арилжаа хэт бага байгаа үед зах зээлийг тогтворгүй болгож байгаа.