2023 ОНД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО, ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” сэдэвт хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн бодлогод анхаарч бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх замаар дараах арга хэмжээг 2023 оны төсвийн төсөлд дараах шийдвэрүүдийг тусгалаа.
1. Хөрөнгө оруулагчдад зориулсан Татварын таатай нөхцөл.
Гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах;
2. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх;
3. Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох шийдвэрүүдийг 2023 оны төсвийн төсөлд тусгасан байна.
Засгийн газар, сангийн яамнаас гаргасан дээрх шийдвэрүүд ирэх 2023 оны хөрөнгийн зах зээлд эерэг үр дүнгүүд өгнө гэдэгт  Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо итгэлтэй байна.