БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ЖИЛИЙН ОЙ БОЛОН НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ БҮРТГЭЖ ЧАДСАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол улсад Биржийн бус зах зээлийн анхны арилжааг эхлүүлсний нэг жилийн ой буюу энэ хугацаанд нэг их наяд төгрөг бүртгэж чадсан хүндэтгэлийн цан цохих ёслолыг 2022 оны 09-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
Ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, МҮЦАЭХ-ны удирдлагууд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, үнэт цаас гаргагчдын төлөөлөл болон үнэт цаасны компаниудын төлөөлөл оролцлоо.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд биржийн бус зах зээл дээр бонд гаргасан албан байгууллага болон тэдгээр байгууллагуудад санхүүжилт татан төвлөрүүлэхэд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлсэн оролцогч андеррайтеруудыг танилцуулж, Биржийн бус зах зээлд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, боломжуудын талаар хуваалцлаа. 
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөллүүд оролцож Засгийн газрын үнэт цаас болон гадаад хөрөнгө оруулалтыг Биржийн бус зах зээлд татах сэдвээр нээлттэй хэлэлцүүлгүүдийг явуулж харилцан мэдээлэл солилцлоо.