“ГОЛОМТ БАНК” ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАХ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан болж нийт 31 асуудал хэлэлцлээ. 

✅  Өнөөдрийн хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Банкны реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкуудаас тус банк нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хоёр дахь банк ийнхүү болж байна.
Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм.