МХБ НЭМЭЛТ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОНО


Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 690 тоот тогтоол болон "Монголын Хөрөнгийн Бирж" /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/148 тоот тушаалын дагуу МХБ-ийн олон нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 119,157,603 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

МХБ-ийн нэмж гаргаж буй энэхүү хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.

Энэхүү үйл ажиллагааны  "Монсек ҮЦК" ХХК  ажиллаж байна.