Нууцлалын бодлого

1. Ерөнхий агуулга

МОНСЕК ҮЦК  ХХК ("бид," "бидний," эсвэл "манай") нь MONSEC мобайл аппликейшин ("Апп") болон www.monsec.mn вэб сайтыг эрхлэн гаргадаг бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хурдан шуурхай санхүүүгийн болон үнэт цаасны арилжааны  үйлчилгээг үзүүлэх, данс нээх, бидний санал болгосон бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах зорилготой. Бид таны хувийн болон нууц мэдээллийг хамгаалах үүрэг хүлээж, таны мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаардаг. Энэхүү Нууцлалын Бодлого нь бид таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаар тайлбарлана. Энэхүү Бодлогыг анхааралтай уншиж, таны мэдээллийг хэрхэн боловсруулах талаар ойлгохыг хүсэж байна.
Энэхүү Бодлого нь бидэнд хувийн мэдээлэл өгсөн эсвэл манай арилжааны платформ, програм хангамж, нийгмийн сүлжээний сайтуудыг ашигласан хэрэглэгчдэд хамаарна.


2. Хувийн мэдээлэл цуглуулах
Бид дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно. Үүнд:

  • “Монсек ҮЦК” ХХК-д данс нээх хүсэлт гаргахдаа өгсөн мэдээлэл (жишээ нь: овог нэр, регистрийн дугаар, и-мэйл хаяг, утасны дугаар, гэрийн хаяг, төрсөн огноо, иргэний үнэмлэхний хуулбар, банкны дансны дугаар)

  • “Монсек ҮЦК” ХХК-ийн программууд болон аппликейшний тусламжтайгаар хийгдсэн гүйлгээний мэдээлэл.


3. Хэрэглэгчийн мэдээллийг устгах
3.1 Ерөнхий заалтууд
Энэхүү хэсэг нь Монсек ҮЦК ХХК-ийн программд болон аппликейшнд хэрэглэгчийн зөвшөөрлөөр оруулсан мэдээллийг сайн дураар устгахтай холбоотой.
3.2 Хэрэглэгчийн мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээлэл нь хэрэглэгчийн “Монсек ҮЦК ХХК”ийн холбогдох програмд болон аппликейшнд оруулсан бүртгэлийн мэдээллийг агуулдаг бөгөөд энэ нь хэрэглэгчийн шууд зөвшөөрлөөр хийгдэнэ.
3.3 Хувийн мэдээллийг удирдах, засварлах
Хэрэглэгчид “Монсек ҮЦК ХХК”-ийн программын болон аппликейшний “Профайл” хэсгээр дамжуулан хувийн мэдээллээ удирдах, шинэчлэх боломжтой.
3.4 Хувийн мэдээллийг устгах
Хэрэглэгчид хувийн мэдээллээ устгах хүсэлтийг дараах аргаар гаргаж болно:
Өөрийн биеэр: Хэрэглэгч цахим үнэмлэхтэйгээ компанийн оффист ирж хүсэлт гаргана.

  • Цахимаар: Хэрэглэгч бүртгэлтэй и-мэйл хаягаасаа monsec99@yahoo.com хаяг руу хүсэлт илгээнэ.

Хүсэлтийг Monsec-ийн ажилтан таван ажлын өдрийн дотор хянан, хариу өгнө.
3.5 Устгах хүсэлтийг татгалзах нөхцөл
Дараах тохиолдолд мэдээлэл устгах хүсэлтийг хүлээн авахгүй:

  • Хүсэлт нь төрөл садан, хамаатан эсвэл бусад гуравдагч этгээдийн мэдээлэлд хамааралтай бол.

  • Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйлчлүүлэгчийн мэдээллийг таван жилийн хугацаанд хадгалах шаардлага байгаа бол.


4. Хувийн мэдээллийг ашиглах
Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашигладаг (“Зөвшөөрөгдсөн зорилго”):

  • “Монсек ҮЦК ХХК”-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх

  • Дотоод засаглал, бүртгэл хөтлөх, нийцлийн журам баримтлах.

  • Асуултад хариулах, брокерийн болон холбогдох үйлчилгээг үзүүлэх.

  • Үйл ажиллагааг хянах, бизнесийн ашиг сонирхлын дагуу дүн шинжилгээ хийх

  • Өмч болон эрхийг хамгаалах

  • Сонирхож болох бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах

  • Зах зээлийн судалгаа хийх, статистик дүн шинжилгээ хийх, бүтээгдэхүүн хөгжүүлэх

  • Аппликейшны ажиллагаа, хэрэглээний аюулгүй байдлыг сайжруулах

  • Залилах, мөнгө угаах, терроризм эсвэл хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх

  • Хууль, журмын шаардлагыг биелүүлэх

  • Хэрэглэгчийг таньж баталгаажуулах.

  • Санхүүгийн болон үнэт цаасны гүйлгээ боловсруулах, холбогдох мэдэгдлийг хүргэх.


5. Хувийн мэдээллийг хуваалцах
Бид дараах нөхцөлд таны хувийн мэдээллийг хуваалцаж болно:

  • Гүйлгээ зохицуулах зорилгоор хадгаламж, хөрөнгийн бирж, клирингийн систем зэрэг холбогдох талуудад.

  • Залилах, гэмт хэрэг илрүүлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэгчид.

  • Шүүх, хууль сахиулагч, зохицуулагч байгууллагуудад шаардлагатай тохиолдолд.


6. Хувийн мэдээллийн аюулгүй байдал
Бид хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, таны хувийн мэдээллийн нууцлалыг хангах үүрэгтэй. Хувийн мэдээлэл нь бидний болон манай гэрээт түншүүдийн мэдээллийн систем, эсвэл цаасан хэлбэрээр хадгалагдаж болно.


7. Хувийн мэдээллийг хадгалах
Хувийн мэдээлэл хадгалах, боловсруулах, устгах талаар бидний дотоод бодлого хэрэгждэг. Мэдээлэл нь хууль, журмын шаардлага, бизнесийн үүрэг даалгаварт нийцсэн хугацаанд хадгалагдана. Шүүхийн маргаан болон мөрдөн байцаалтын үед хадгалах хугацаа сунгагдаж болно.


8. Энэхүү Бодлогыг өөрчлөх
Энэхүү Нууцлалын Бодлого сүүлд 2024 оны 12-р сард шинэчлэгдсэн. Бид таны хувийн мэдээллийг боловсруулах үйл явц, хууль тогтоомжид гарсан өөрчлөлтийг тусгах зорилгоор энэхүү Бодлогыг шинэчлэх эрхтэй. Шинэчлэл нь манай вэбсайт дээр нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.


9. Холбоо барих
Хэрэв танд энэ Бодлоготой холбоотой асуулт байвал дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:
“Монсек ҮЦК” ХХК 701 тоот, 7 давхар, Орон Зай төв, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Улаанбаатар, Монгол Улс
Утас: +976 70153090
И-мэйл: monsec99@yahoo.com