Бидний тухай
Манай компани нь хөрөнгийн зах зээлд нийт 33 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай ууган компанийн нэг юм. Бид өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, амжилттай ажиллаж ирлээ. Бид цаашид сэтгэл, оюун , хөдөлмөрөө зориулан Монголын тэргүүлэгч компани болохын төлөө хичээн ажиллацгааж байна.
Манай компани Улаанбаатар хотоос гадна Сүхбаатар, Дорнод аймгуудад өөрийн салбартай. Нийт 160 мянган харилцагчдад үйл ажиллагаагаа хүргэн ажиллаж ирлээ.
Бид өөрсдийн үнэ цэнэ, ажилтнуудынхаа ур чадварт суурилан хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлөх ажлуудад гар бие оролцон, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар эдийн засгийн тулгуур болсон манлайлагч
байгууллага байна.
Уриа 1: Ажилсаг хичээнгүй, мэдрэмжтэй хүн ухаалаг хөрөнгө оруулалт хийж аз жаргалтай амьдралыг бүтээдэг.
Уриа 2: “Монсек” таны амжилтад хүрэх замыг дөтлөнө.
Үнэ цэнэ:
Дунд хугацаанд бид: Олон нийтийг хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, үндэсний томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцаат компанийн давуу тал, санхүүжилтийн шийдлүүдийг олон нийтэд суртачлан таниулах, нэмж хувьцаа гаргах зэрэг үйл ажиллагаанд андеррайтинг компаниар идэвхтэй оролцох.
Урт хугацаанд бид: Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах замаар улс эх орны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэгдэнэ.
Хүндэтгэсэн: Захирал М.Отгонбаатар

Эрхэм зорилго

- Салбартаа манлайлагч
- Анхдагч
- Бага шимтгэл
- Шилдэг хамт олон
- Найрсаг үйлчилгээ
- Мэргэжлийн ёс зүйг баримтлагч
- Итгэлтэй
Дунд хугацаанд бид: Олон нийтийг хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, үндэсний томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцаат компанийн давуу тал, санхүүжилтийн шийдлүүдийг олон нийтэд суртачлан таниулах, нэмж хувьцаа гаргах зэрэг үйл ажиллагаанд андеррайтинг компаниар идэвхтэй оролцох.
Урт хугацаанд бид: Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах замаар улс эх орны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэгдэнэ.
Захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Манай компани нь 1991 оноос одоог хүртэл Монголын Үнэт Цаасны Зах Зээл дээр тасралтгүй 33 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Брокер, Дилер, Андеррайтерийн үйл ажиллагааг цогцоор нь явуулж байгаа анхдагч компаниудын нэг юм.
Өнгөрөгч 33 жилийн хугацаанд 160 мянган харилцагчдад хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 32 сая ширхэг хувьцаа, засгийн газрын бондыг худалдах, худалдан авахад нь зуучилж нийтдээ 300 орчим тэрбум төгрөгний гүйлгээ хийсэн байна.
Бид хөрөнгийн биржийн шалгуур үзүүлэлтээр удаа дараа эхний байруудад шалгаран амжилттай ажиллаж ирлээ. Манай компани Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дорнод аймгуудийн ард иргэдэд илүү ойртож үйлчилсэнээр харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд байна.
Ингээд манай компанийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг харилцагч болон бизнесийн түншүүддээ талархал илэрхийлэхийн сацуу бид танд хөрөнгийн зах зээлийн бүхий л үйлчилгээ, мэргэжлийн туслалцаа зөвлөгөөг өгөхөд хэзээд бэлэн бөгөөд манай үүд хаалга таны өмнө байнга нээлттэй байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!