Санхүүгийн систем
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө байршуулахыг хөрөнгө оруулалт гэдэг. Хөрөнгө оруулагчид зорилгодоо хүрч хөрөнгийнхөө үнэ цэнийг өсгөж, ашиг олох боломж байдаг хэдий ч хөрөнгө оруулалт нь ашиггүй болж, хөрөнгө нь үнэ цэнээ алдах тохиолдол ч цөөнгүй бий. Та Хөрөнгийн зах зээлийн нэр томъёоны тайлбар толийг энд дарж татна уу.
Юунд хөрөнгө оруулж болох вэ?
Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж зэргээр хөрөнгө оруулалтын олон хувилбар бий. Эдгээр нь бүгд өөр өөрсдийн давуу болон сул талтай.
Хөрөнгө оруулалт хийхэд хэр их мөнгө хэрэгтэй вэ?
Хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай хөрөнгийн доод хэмжээ гэж байхгүй. Жишээлбэл, та 5000 төгрөгтэй бол 100 төгрөгний үнэтэй 50 хувьцаа авах боломжтой.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хөрөнгө оруулалтаа өөрийн зорилго, эрсдэл даах чадварт нийцүүлэх.
Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох явдал байдаг боловч зарим нь өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг эрмэлздэг. Жишээлбэл, 60 настай эмэгтэй өөрийн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүйн тулд том, тогтвортой компанид хөрөнгө оруулах бол 30 настай бизнесмен шинээр байгуулагдаж буй өндөр эрсдэлтэй компанид хөрөнгө оруулж ашиг олох магадлалаа нэмэгдүүлэхийг хүснэ.
Хүмүүс ийнхүү хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадварын хувьд харилцан адилгүй байдаг учраас хөрөнгө оруулалтын аливаа арга, стратеги нь бүх хүмүүст тохирохгүй болохыг анхаараарай.
Хөрөнгө оруулалтаа эрт эхлэх
Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх ерөнхий зүй тогтол байдаг. Урт хугацаанд аливаа хөрөнгийн үнэ цэнэ өсөхийн хамтад таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ ч өсөх магадлалтай. Хэрэв та богино хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг сонгох нь зүйтэй.
Хөрөнгөө тараан байршуулах
Хөрөнгөө тараан байршуулах гэдэг нь бүх мөнгөөрөө нэг төрлийн хөрөнгө худалдаж авахгүйгээр, олон төрлийн хөрөнгөд мөнгөө хувааж хөрөнгө оруулахыг хэлдэг.
Жишээлбэл, та хувьцаа худалдаж авах гэж байгаа бол бүх мөнгөөрөө нэг компанийн хувьцаа авснаас өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцаа худалдаж авахыг тараан байршуулалт гэдэг. Ингэснээр нэг компанийн хувьцааны үнэ буурах үед нөгөө компанийнх өсөх байдлаар таны нийт хөрөнгө оруулалтын үнэ цэнэ огцом унах эрсдэл буурна. Хөрөнгө оруулалтаа хувьцаа, бонд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө зэргээр өөр төрлийн хөрөнгүүдэд тараан байршуулбал эрсдлийг илүү бууруулна.
Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох явдал байдаг боловч зарим нь өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг эрмэлздэг. Жишээлбэл, 60 настай эмэгтэй өөрийн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүйн тулд том, тогтвортой компанид хөрөнгө оруулах бол 30 настай бизнесмен шинээр байгуулагдаж буй өндөр эрсдэлтэй компанид хөрөнгө оруулж ашиг олох магадлалаа нэмэгдүүлэхийг хүснэ.
Хүмүүс ийнхүү хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадварын хувьд харилцан адилгүй байдаг учраас хөрөнгө оруулалтын аливаа арга, стратеги нь бүх хүмүүст тохирохгүй болохыг анхаараарай.
Хөрөнгө оруулалтаа эрт эхлэх
Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх ерөнхий зүй тогтол байдаг. Урт хугацаанд аливаа хөрөнгийн үнэ цэнэ өсөхийн хамтад таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ ч өсөх магадлалтай. Хэрэв та богино хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг сонгох нь зүйтэй.
Хөрөнгөө тараан байршуулах
Хөрөнгөө тараан байршуулах гэдэг нь бүх мөнгөөрөө нэг төрлийн хөрөнгө худалдаж авахгүйгээр, олон төрлийн хөрөнгөд мөнгөө хувааж хөрөнгө оруулахыг хэлдэг.
Жишээлбэл, та хувьцаа худалдаж авах гэж байгаа бол бүх мөнгөөрөө нэг компанийн хувьцаа авснаас өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцаа худалдаж авахыг тараан байршуулалт гэдэг. Ингэснээр нэг компанийн хувьцааны үнэ буурах үед нөгөө компанийнх өсөх байдлаар таны нийт хөрөнгө оруулалтын үнэ цэнэ огцом унах эрсдэл буурна. Хөрөнгө оруулалтаа хувьцаа, бонд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө зэргээр өөр төрлийн хөрөнгүүдэд тараан байршуулбал эрсдлийг илүү бууруулна.
ХУВЬЦАА
Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрх юм. Жишээлбэл, та нийт 10,000 ширхэг хувьцаатай компанийн 100 ширхэг хувьцааг эзэмшдэг гэвэл тэр компанийн 1%-н эзэн гэсэн үг
ДАВУУ ТАЛ | СУЛ ТАЛ |
Хувьцааны үнэ цэнэ өсөх Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой. | Хөрөнгө үнэ цэнээ алдах Хувцааны үнэ өсч буурах байнгын хэлбэлзэлтэй байдаг. Хэрэв компанийн үйл ажиллагаа муудвал, компанийн хувьцааны үнэ цэнэ буурна. Хамгийн муугаар бодоход, компани дампуурвал тухайн компанийн бусдад төлөх өр төлбөрийг бүрэн төлсний дараа үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хувааж авдаг. Иймээс хөрөнгө бүрэн үнэгүйдэх ч тохиолдол гарч болно. |
Ноогдол ашиг хүртэх Ноогдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно. | Удаан хугацааны хүлээлт Ихэнх хувьцаа удаан хугацаанд өгөөжөө өгдөг тул ашиг хүртэхийн тулд хувьцаагаа хэдэн жил хадгалах хэрэгтэй болдог. Мөн мэргэжлийн бус хүний зөвлөгөө, ам дамжсан яриан дээр үндэслэж хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэйг анхаараарай. |
Хөрвөх чадвар сайн Танд бэлэн мөнгө хэрэгтэй болсон үед хувьцаагаа худалдаад түргэн бэлэн мөнгөтэй болох боломжтой. Гэвч зарим компанийн хувьцаа түргэн, зарим нь удаан зарагддаг гэдгийг анхаараарай. |
Саналын эрх Та эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй. |
БОНД
Бонд гэж бусдад зээл олгосныг баталгаажуулсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та компанийн эсвэл Засгийн газрын бонд худалдаж авсан бол та компани, Засгийн газарт мөнгөө зээлүүлсэн гэсэн үг. Таны мөнгийг зээлснийхээ төлөө бонд гаргагч нь тогтмол хүү төлөх /купон гэх/ ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай.Жишээлбэл, та 10,000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, жилд 5%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай Засгийн газрын бонд худалдаж авсан гэвэл жил бүр 500 төгрөгийн хүү, 10 жилийн дараа анх зээлсэн 10,000 төгрөгөө эргүүлэн авна гэсэн үг.
ДАВУУ ТАЛ | СУЛ ТАЛ |
Тогтмол орлого Хугацаа тутамд тогтмол хүүгээр төлбөр төлөгдөж, тогтмол орлого олох зарчимтай. | Ашиг бага Эрсдэл бага байгаагийн хирээр ашиг нь бага. Компанийн маш өндөр ашигтай ажилласан ч тогтсон хэмжээгээр хүү төлнө. |
Эрсдэлгүй Засгийн газрын бонд нь хамгийн эрсдэл багатай, компанийн бонд нь хувьцаатай харьцуулбал эрсдэл багатай. | Эзэмшихгүй Компанид хувь эзэмшихгүй. |
Давуу эрх Компани дампуурах тохиолдолд мөнгөө тэргүүн ээлжинд нэхэмжлэх эрхтэй. | Хугацаа Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ. |
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ЯМАР ЭРХ, ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Та компанийн хувьцаа эзэмшигч болсноор дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцож, санал өгөх
Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компани нь жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг тухай бүр зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигч та хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааны талаар тайлантай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар саналаа өгөх эрхтэй. Та эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй. Иймд хувьцаа эзэмшигч та хуралдаа идэвхтэй оролцоорой.
Компанийн тайлан мэдээтэй танилцах
Ноогдол ашиг хүртэх
Ногдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлдэг. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.
Ханшийн зөрүүнээс ашиг олох
Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой тул үнэ өссөн үед хувьцаагаа худалдсанаар ашиг олох боломжтой.
Эрх ашгаа хамгаалуулах талаар гомдол гаргах
«Үнэт цаасны зах зээлийн тухай хууль», «Компанийн тухай хууль» болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Та хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй.
ЦЭНХЭР, ЯГААН ТАСАЛБАР ГЭЖ ЮУ ВЭ? Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ. |
1072 ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?
УИХ-ын 2010 оны 39-р тогтоол, 2012 оны 18-р тогтоол болон Засгийн газрын 2011 оны 3-р сарын 31-ний 98-р тогтоол, 2012 оны 4-р сарын 11-ний 116-р тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувь буюу 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд тус бүр 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Мөн аж ахуйн нэгжүүдэд тус компанийн 10 хүртэлх хувийг нэрлэсэн үнээр нь буюу 933 төгрөгөөр худалдан авах эрхийг олгосон юм.
Хэрэв та Хүний хөгжлийн сангаас дараах хишиг хувийг хүртсэн тохиолдолд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн эзэмшиж байсан хувьцааны үлдэгдлээс хасагдсан байгаа болно. Үүнд:
- 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
- 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
- 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
- Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр
ДАНСТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГАХ
Та үнэт цаасны данстай эсэхээ дараах 2 аргаар шалгаж болно.
"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн цахим хуудсаар орж, регистрийн дугаараа оруулах | |
Гар утаснаасаа 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулах |
ДАНС НЭЭЛГЭХ
Үнэт цаасны арилжаанд оролцох буюу хувьцаа, бонд худалдаж авахын тулд та үнэт цаасны компани* /брокер/-д хандан үнэт цаасны болон төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны дансаа нээлгэнэ. Үнэт цаасны компани тус бүрийн харилцагчдад үйлчлэх нөхцөл, тухайлбал үйлчилгээний шимтгэл хураамж, арилжаанд онлайнаар ордог эсэх, арилжаанд идэвхтэй оролцдог эсэх зэрэг нь харилцан адилгүй байдаг тул үнэт цаасны компанийн сонгохдоо үйлчилгээний нөхцөлийг харьцуулан судлах зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн, үнэт цаасны компаниуд нь брокер-дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани танд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хэрэгцээтэй судалгаа шинжилгээг хийж, зөвлөгөө, мэдээллээр хангана. Та үнэт цаасны компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.Үнэт цаасны данс нээлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн заавал өөрийн биеэр очих эсвэл өөрийн итгэмжит хүнд итгэмжлэл гаргуулснаар нээлгэх боломжтой. Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Данс нээлгэх хураамж /ихэвчлэн 4000-5000 төгрөг байдаг/
ЗАХИАЛГА ӨГӨХ
Төлбөр тооцоо гүйцэтгэгч банкин дахь өөрийн дансандаа худалдан авах үнэт цаасны үнэ болон шимтгэлийн мөнгийг байршуулж, брокерийн компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө. Брокер нь таны өгсөн захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулдаг. Таны захиалгатай үнэ ханш болон тоо хэмжээний хувьд нийцэх захиалга байвал таны захиалга биелэгдэж хэлцэл хийгдэх ба нийцэх захиалга байхгүй тохиолдолд захиалгын санд хадгалагдаж биелэгдэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ.