Түгээмэл асуулт, хариулт
1. Брокер дилерийн буюу Үнэт цаасны компанид үнэт цаасны данстай эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Танд 1990 оны өмч хувьчлалын үед эзэмшсэн хувьцааны данс байгаа эсэх, Үнэт цаасны компани /ҮЦК/-д данс нээлгэсэн эсэхээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn сайтад хандаж, өөрийн регистрийн дугаараа оруулж шалгах боломжтой. Хэрвээ та үнэт цаасны данстай бол тухайн ҮЦК-ийн нэр, утас, хаяг гарч ирнэ. Дансгүй бол та ҮЦК -иа сонгон дансаа нээлгэх боломжтой.
2.Цэнхэр тасалбар гэж юу вэ? Үүнийг зарж болох уу?
1991 онд Монгол Улс төрийн өмчийн 400 орчим үйлдвэр хоршооллыг ХК болгох шийдвэр гаргаж, үнэлгээг нь тухайн үеийн нийт хүн амд хуваахад нэг хүнд 7,000 төгрөг ногдсон байна. Энэхүү мөнгийг бэлнээр биш ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧИГ хэлбэрээр иргэдэд тараасан нь бидний мэдэх цэнхэр тасалбар юм. Та цэнхэр тасалбараар баталгаажсан хувьцаагаа ямар компанид оруулснаас шалтгаалж, одоо ч гэсэн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Иймд та тухайн эзэмшиж буй хувьцаагаа нэмж авах, зарах, дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой. Жич: Цэнхэр ягаан тасалбараар 1995 оноос өмнө хувьцаа худалдан авч баталгаажуулаагүй бол хүчингүй байдаг.
3. Өөр ҮЦК-нд данстай бас хувьцаатай бол үүнийгээ танайх руу шилжүүлж болох уу?
Болно. Та манай компанид өөрийн биеэр ирж данс нээлгэн, үнэт цаас шилжүүлэх өргөдлийн маягт бөглөснөөр манай компаниар үйлчлүүлэх эрх нээгдэнэ.
4. Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн арилжаа хийгдэх хугацааг тодруулахгүй юу?
МХБ-ийн арилжаа нь Даваа-Баасан гаригийн 10.00-13.00 цагийн хооронд хийгддэг. Та арилжаа хаагдсаны дараа захиалга өгсөн бол маргааш нь арилжаа нээгдэхэд захиалга тань бүртгэгдэнэ.
5. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцаа авах дэлгэрэнгүй зааврыг өгнө үү?
Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй компаниудын хувьцааг өөрийн харилцдаг (Голомт Капитал ҮЦК) үнэт цаасны компаниар дамжуулан авах, зарах боломжтой. Дэлгэрэнгүй заавар, мэдээллийг тухайн ҮЦК-аас авна. МХБ–д одоогийн байдлаар нийт 50 гаруй ҮЦК бүртгэлтэй байна. Эдгээр компаниудын талаарх дэлгэрнгүй мэдээллийг mse.mn вебсайтад хандаж авах боломжтой.
6. Анхдагч зах зээл (IPO) гэж юу вэ?
Аливаа компани нээлттэй компани болохдоо олон нийтэд хувьцаагаа санал болгодог. Уг санал болгох үйл явцыг Анхдагч зах зээлд хувьцаа гаргах буюу IPO гэж нэрлэдэг.
7. Данс нээлгэсний дараа Үнэт цаасны хадгаламжийн төвийн вэбсайтаас шалгахад данс нээгдээгүй байна гэсэн хариу гарч ирлээ. Энэ нь ямар учиртай вэ?
ҮЦТХТ нь шинээр нээгдсэн дансны талаарх мэдээллийг нэгдсэн журмаар улирал, эсвэл хэдэн сарын дараа вебсайтдаа байршуулдаг.
8. Банкинд данс нээлгэх хүсэлт өгөөгүй байхад Голомт банкны интернэт банкинд шинэ данс нээгдсэн гэж харагдаад байна. Энэ нь ямар учиртай данс вэ ?
Танд 2 төрлийн данс нээгддэг. Нэг нь хувьцааны данс. Та ямар нэгэн компанийн хувьцаа худалдан авсан тохиолдолд тухайн хувьцаа уг дансанд хадгалагддаг. Хоёр дахь нь арилжааны данс. Энэ дансаар дамжуулан та хувьцаа худалдан авах мөнгөө байршуулж арилжаанд орох боломжтой. Харин хувьцаагаа зарсан үед мөнгө нь уг данс руу ордог. Өөрөөр хэлбэл хоорондоо холбоотой 2 данс нээгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.