АНУ-ын доллар сулрахын зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлоготой холбоотойгоор хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтыг хайж эхэлснээр алтны үнэ шинэ дээд үнээ тогтоолоо.
Долларын сулрал нь алтны ханшид эергээр нөлөөлдөг. АНУ-ын валют унаснаар бусад валют эзэмшигчдэд алт илүү сонирхолтой болдог
- Европын Төв Банк (ECB)-ны бодлогын хүүгээ бууруулсан.
- АНУ-ын ДНБ 4-р улиралд 2,3% өссөн (өмнөх улиралд 3,1% байсан).
АНУ-ын сонгуулиас хойш алтны зах зээл хэлбэлзэлтэй байв
- Трамп ялсны дараа хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй хөрөнгө рүү шилжиж алт зарагдсан.
- Сүүлийн өдрүүдэд Трампын тарифын бодлого дахин эрсдэлийн нөлөөллийг нэмж, алтны эрэлт өсөв.
Шинжээчийн байр суурь
Blue Line Futures-ийн зах зээлийн ахлах стратегич Phil Streible
❝
Blue Line Futures-ийн зах зээлийн ахлах стратегич Phil Streible «Трампын тариф, бодлогын тодорхойгүй байдал нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй. Хэрэв инфляц өсөж, эдийн засгийн өсөлт саарвал стагфляци үүсэж, алт хамгийн сайн гүйцэтгэлтэй түүхий эд болно» гэсэн байна.