Сүүлийн 10 жилд хиймэл оюун (AI) нь технологийн түүхэнд байгаагүйгээр хурдтай хөгжиж байна. Энэхүү өсөлт болон технологийн ирээдүйг хадгалахын тулд өндөр хүчин чадалтай дата төвүүдийг байгуулах шаардлагатай байгаа юм.

Тодруулбал, 2030 он хүртэл дата төвийн барилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлэхэд нийт 2 их наяд ам.доллар шаардагдаж байна. Гэхдээ энэ нь дэлхийд шинэ хөрөнгө оруулалтын хямрал үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Дата төвийн барилгын өртөг сүүлийн 4 жилд +322%-иар өсөж, жилд 43 тэрбум ам.долларт хүрсэн. АНУ-д одоогоор 40 тэрбум ам.долларын дата төвүүд баригдаж байгаа нь 2022 оноос хойш 400% өссөн үзүүлэлт юм. Улмаар АНУ дахь дата төвүүдийн барилгын үнэлгээ оффисын барилгуудынхаас давснаар үл хөдлөх хөрөнгийн чиг хандлага үндсээрээ өөрчлөгдөж байна.

Мөн 2035 он гэхэд AI дата төвүүд нь дэлхийн нийт эрчим хүчний 4.4%-г ашиглаж эхлэх ба ирэх 10 жилд 4 дахин нэмэгдэхээр байна. Учир нь AI дата төвүүд нь 24/7 тасралтгүй эрчим хүчээр ажилладаг бөгөөд өнөөгийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бүрэн хангах боломжгүй тул цөмийн эрчим хүчний технологи дахин анхаарлын төвд орлоо.