“Vale”-ийн татварын өмнөх ашиг шинжээчдийн таамагт хүрсэнгүй
(Bloomberg) -- Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Vale” компани оны эхний улиралд хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг  нь 3.9 тэрбум ам.доллар байсныг тайлагналаа. Энэ нь шинжээчдийн 4.1 тэрбум ам.доллар байх төсөөллөөс доогуур үзүүлэлт болж байна.

Төмрийн хүдрийн үнэ өсөж, борлуулалт нэмэгдсэн ч үйл ажиллагааны зардал өсөж, үйлдвэрлэл, тээвэрлэлтэд саатал гарсан нь үүнд нөлөөлж байгаа аж. Хэдий тийм боловч тус компанийн төмрийн хүдрийн олборлолт гурван хувиар нэмэгдсэн төдийгүй ихэнх бүтээгдэхүүнийх нь борлуулалт өссөн үзүүлэлттэй байна.

Одоогоор тонн нь 103 ам.долларын үнэтэй байгаа төмрийн хүдрийн үнэ БНХАУ-ын эрэлт суларсантай холбоотойгоор 100 ам.доллар болж, буурах төлөвтэй байгаа юм.