Bloomberg Economics-ийн тооцоолсноор тус улсын нийт экспортын өсөлтийн тэн хагасыг өндөр технологийн экспорт бүрдүүлжээ.
Он гарснаас хойших БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 938 тэрбум ам.долларт хэдийнээ хүрсэн нь өмнөх оны ижил хугацаатай харьцуулахад 8 гаруй хувиар өссөн дүн юм.
АНУ-ын зах зээлд нэвтрэх босго өндөрссөнөөр БНХАУ-ын компаниуд экспортын шинэ зах зээл эрэлхийлэх болоод байгаа. Олон Улсын Валютын Сангийн тооцоолсноор АНУ-аас өөр зах зээл рүү шилжсэн худалдааны урсгалын 50 орчим хувийг Азийн хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнууд, 20 гаруй хувийг Европын Холбоо шингээсэн байна.
БНХАУ-тай хийх худалдааны алдагдал ДНБ-ийнх нь 3 хувиас давсан улсуудын тоо 2005 оноос хойш гурав дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 82-т хүрсэн бөгөөл тэдгээрийн дийлэнх нь орлого багатай хөгжиж буй эдийн засгууд байгааг Goldman Sachs Group онцолж байв.