
VII/22-ноос Евразийн улс орнуудтай байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хэрэгжинэ
Монгол-Евразийн стратегийн ярианы хэлэлцээ арга хэмжээний хүрээнд "Монгол, Евразийн санхүү, худалдааны хамтын ажиллагаа" цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэ хэлэлцүүлэгт Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын орлогч захирал Михаил Черекаев оролцсон байна. Тэрээр Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд бий болох давуу талууд болон ЕАЭЗХ-ны орнууд, Монгол Улсын хоорондын худалдааны боломжийг бүрэн ашиглахын тулд оролцогч талуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, "Бид Монгол Улстай байгуулсан Түр хугацааны худалдааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсон эхний өдрөөс нь үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор бид Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд болон Монголын талтай хамтран шаардлагатай ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд хамтын ажиллагааны олон чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгдсэн байна.
Хэлэлцээр хэрэгжих эхэлснээр 367 төрлийн бараагны ангилалд ногдуулах гаалийн тарифыг тэглэх эсвэл бууруулах зохицуулалт хэрэгжих юм. Уг хэлэлцээрийг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд дахин 3 жилээр сунгах боломжтой юм байна.
