ТҮҮХЭН ХУУДАС

  • 1991
    “Шилийн богд” ХХК нэртэйгээр Сүхбаатар аймагт анх компани байгуулагдав.
  • 1991-1995
    Aнхдагч зах зээлийн хугацаанд Сүхбаатар аймгийн 23000 ард иргэдэд Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдсан 475 хувьцаат компаний хувьцааг эзэмшүүлэх ажлыг хийсэн.
  • 1995
    "ААН"-ийн хуулийн дагуу компанийнхаа нэрээ “Монсек” ХХК болгон өөрчилж УБ хотод төвөө шилжүүлэн ажиллаж эхлэв.
  • 1996
    Монголын хөрөнгийн бирж дээр Засгийн газрын бондын анхны арилжаанд харилцагч Монгол Росцветмент нэгдэлтэй хамтран анхны хэлцлийг хийсэн.
  • 1999
    Төрийн өмчийг Монголын хөрөнгийн биржээр хувьчилсан хамгийн анхны компани болох “Алтантариа” ХК-н 51%-ийн арилжаанд амжилттай оролцсон.
  • 2001
    Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 10 жилийн ойгоор "ШИЛДЭГ" үнэт цаасны компаниар шалгарав.
  • 2003
    Монголын Хөрөнгийн Биржээс явуулсан “Үнэт цаасны арилжааны үнийн дүн, тоо ширхэг, арилжааны идэвхи, гишүүдийн үйл ажиллагаа”-г дүгнэх жилийн шалгуур үзүүлэлтээр 3-р байр эзэлсэн.
  • 2004
    “Дорнод” Брокер Дилерийн компаний эрхийг тендер саналаар авч Дорнод аймгийн иргэдэд үйлчилж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • 2008
    ҮЦТТТХТ-ийн 5 жилийн ойгоор шилдэг компанид шалгаран “Алтан гэрэгэ” ээр шагнуулав
  • 2009
    ҮЦТТТХ төвийн 5 жилийн ойгоор шилдэг компаниар шалгарав
  • 2010
    Шилдэг брокер дилерийн компаниар дахин шалгарав
  • 2011
    Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 20-н жилийн ойг тохиолдуулан хамгийн их бондын арилжаа хийсэн компаниар өргөмжлөгдөн шагнагдав.
  • 2012
    1 жилийн дотор 18000 харилцагчийн үнэт цаасны данс нээж түүхэнд тэмдэглэгдэв.
  • 2012
    “Азиа Пасифик Пропертис” ХКомпанийг Монголын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах үйл ажиллагаанд оролцож андеррайтер болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
  • 2015
    “Монгол Базальт” ХХК хаалттай хүрээний хувьцаат компани болгон бүртгэх ажилд гар бие оролцон санхүүжилтийг татаж байна.
  • 2015
    Монгол улсын төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан ЗГҮЦ-ийн арилжааг амжилттай хийж нийтдээ 42.2 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан.
  • 2016
    S&D брокер дилер андеррайтерийн компанитай хамтарч Шивээ Овоо ХК-ийн IPO хийх тендэрт шалгарав.
  • 2017
    Монголын Үнэт цаасны биржийн анхны IPO “Анд-Энерги” ХК-ийн синдикатын гишүүнээр амжилттай ажиллав.
  • 2018
    “Ногоон хөгжил” ХК-ийн хувьцаа хуваах төслийг амжилттай хэрэгжүүлж, тус компани нь 2018 оны МХБ-ийн хувьцааны ханш хамгийн өсөлттэй компаниар шалгарсан.
  • 2018
    “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох 30 000 орчим харилцагчын дансыг нээн бүртгүүлж, тэднийг хөрөнгийн зах зээлийн талаарх цаг үеийн мэдээллээр хангаж ажиллалаа.
  • 2019
    Экологи хамгаалах, сэргээх, ХАА-н парк байгуулах, органик хүнсний ногоо тариалах, эко хот суурин байгуулах төслийн хүрээнд “Ногоон нүүдэл” хувьцааг хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
  • 2021
    ”Эрдэнэс таван толгой “ХК-ийн 2019 оны ногдол ашгийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, Улаанбаатар хотын нийт 160 мянган харилцагчдад тараах ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
  • 2022
    Хас банктай Үнэт цаасны зах зээлд төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулав.
  • 2022
    “Мост финтек” ХК-ийн цахим төлбөр тооцооны үйлчилгээ авч эхлэв.
  • 2022
    “Грэйп Сити Монгол” ХХК-ийн Каспо системийг ашиглах гэрээ байгуулав
  • 2022
    Системийн нөлөө бүхий Хаан банк, Голомтбанк, Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкуудын IPO-д харилцагчдаа идэвхтэй оролцуулсан.
  • 2023
    Monsec аппликейшнийг ашиглаж эхлэв.
  • 2024
    Цэнэг хураагуур үйлдвэрлэл, технологийн компани болох” Архимед Элон” ХХК-ийн хувьцааг хаалттай хэлбэрээр хөрөнгө татан төвлрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2024
    Уул уурхайн биржийн гишүүн брокер болох ажлыг төлөвлөн ажиллаж байна.