Өчигдөр өгсөн ярилцлагадаа Tesla болон xAI компанийн тэргүүн Элон Маск хэд хэдэн чухал зүйлсийг дурджээ.

  • Тэрээр хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг хурдасгахын тулд Nvidia болон AMD компаниудаас үргэлжлүүлэн чип  худалдан авна гэлээ. Түүний үүсгэн байгуулсан xAI компани Теннесси мужийн Мемфис хотод 1 сая GPU бүхий аварга том сургалтын төв байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Одоогоор "Colossus" нэртэй төвд 200,000 гаруй GPU-ийг суурилуулсан байна. Маск энэ төвийг “дэлхийн хамгийн хүчирхэг сургалтын төв” хэмээн тодорхойлов.

  • Маскын үзэж буйгаар ойрын жилд AI хөгжлийн гол хязгаарлагч нь чип биш харин цахилгаан тоног төхөөрөмж , цаашлаад 2026 он гэхэд эрчим хүчний ноцтой дутагдалтай нүүр тулж магадгүй гэж анхааруулжээ .