2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 354,491,023 төгрөгийн үнийн дүн бүхий 1,049,384 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.30%), Монос хүнс ХК (MFC +10.25%), Э-Транс ложистикс XК (ETR +8.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -4.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -1.31%), Би ди сек ХК (BDS -1.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 
  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,856 ширхэг нэгж эрх 3,456,888 төгрөгөөр арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000  ам.доллар буюу 781,013,310 төгрөгөөр,
  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,601,256,960 төгрөгөөр,
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах/  7,001,600 ам.доллар буюу 23,672,479,616 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 30,412,697,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.21% хувиар өсч, 43,975.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,156,255,887,900 төгрөг боллоо.  
  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ