“Entrée Resources” компани нэгж бүр нь 2.21 канад долларын үнэтэй, 2.5 сая гаруй хувьцаа санал болгожээ
Канад улсад төвтэй, “Оюу Толгой” төсөлд хамтран хувь эзэмшдэг “Entrée Resources” компани 5.7 сая канад долларыг хаалттай хүрээнд амжилтай татан төвлөрүүллээ.
Тус компани лиценз шилжүүлэхтэй холбоотой арбитрын маргаанд ялалт байгуулаад байгаа бөгөөд энэ чиглэлд гарах зардалд босгосон хөрөнгөө голчлон зарцуулах юм байна. Мөн одоо үргэлжилж буй “Оюу Толгой” төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ зэрэг бизнесийн бусад зардлаа санхүүжүүлэх аж.
“Entrée Resources” компанийн хувьд нэгж бүр нь 2.21 канад долларын үнэтэй, 2.5 сая гаруй хувьцаа санал болгожээ. Санал болгосон хувьцааны 625 мянга орчмыг “Horizon Copper” худалдан авснаар “Entrée Resources”-ийн 24.25 хувийг эзэмшиж байгаа юм.