БНХАУ-ын Сангийн яам 500 тэрбум юанийн үнэ бүхий хувьцааг худалдан авах төлөвтэй байна.
(Bloomberg) -- БНХАУ арилжааны банкнуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх амлалт өгөөд байгаа бөгөөд энэ хүрээнд тус улсын Сангийн яам Төрийн өмчит дөрвөн том банканд хувьцаа эзэмших замаар 69 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдлээ.
БНХАУ-ын Хөрөнгийн бирж дээр “Bank of Communications”, “Bank of China”, "Postal Savings Bank of China" болон "China Construction Bank"-ийн хувьцааг нэмж санал болгосноор нийт 520 тэрбум юань буюу 72 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхийг зорьж байна. Тус улсын Сангийн яам 500 тэрбум юанийн үнэ бүхий хувьцааг худалдан авах буюу хамгийн том хөрөнгө оруулагч нь болох төлөвтэй байгаа аж.
Банкнуудын хувьцааны ханш баасан гарагийн Шанхайн арилжааны хаалтын түвшнээс 8.8 хувиас 21.5 хувиар өндөр үнэтэй байх юм байна.

Bloomberg TV Mongolia