"Yimin" уурхай 500 Mbps-ийн хурдтай 5G-A интернэт сүлжээнд холбогдсоноороо дэлхийд анхдагч боллоо

БНХАУ-ын Төрийн өмчит "Huaneng Group" Өвөр Монголын Өөртөө Засах Оронд байрлах "Yimin" нүүрсний уурхайд цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой хүнд даацын 100 автомашин ажиллуулж эхэлсэн мэдээлжээ.

Ингэснээр тус уурхай хүнд төхөөрөмжийн аппарейг, жолоочгүй, ухаалаг тээвэрлэлтйин системийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаанд нэвтрүүлсэн дэлхийн анхны уурхай болох буй онцолж байна.

Тус компанийн бүтээсэн өөрөө буулгагч автомашин нь 90 тонн даацтай, 509 киловатт/ цагийн хүчин чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, 40 хэмийн хүйтэнд ч ажиллах боломжтой аж. Харин автомат ажиллагааг хангагч системийн нь "Huawei" компанийн “5G-Advanced” сүлжээ болон CVADCS үүлэн технологийн сүлжээтэй төгсгөлөөр холбосон. Автомашинууд нэгдсэн сүлжээнд холбогдож, уурхайн материалыг ачих, буулгах, тээвэрлэх ажил хүний оролцоогүй, уурхайн гүнээсээ аж.

"Yimin" уурхай нь 5G-A интернэт сүлжээнд холбогдсоноор дэлхийд анхдагч болсон юм. Тиймээс уурхайн талбайд 300 гаруйт тооны өөрөө буулгагч автомашиныг 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах боломж бүрдсэн гэж мэдээлсэн байна.