
Өчигдөр Computex 2025 үзэсгэлэнгийн үеэр Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг , хиймэл оюун ухааны технологийн дэд бүтцийг өргөжүүлж, компанийн зах зээлд тэргүүлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Тус “NVLink Fusion” хэмээх хөтөлбөрийн шинэчлэл нь гуравдагч талын CPU болон GPU-уудыг Nvidia-ийн GPU болон NVLink холболтын технологитой хослуулж ашиглах боломжийг нээж буйгаараа онцлог юм.
Өмнө нь NVLink нь зөвхөн Nvidia-ийн өөрийн үйлдвэрлэсэн чипүүдэд зориулсан, хаалттай архитектуртай байсан.