Монгол Улс 2017 оноос хойш дотоодын зах зээлд Засгийн газрын бонд гаргаагүй бөгөөд 2017 оны наймдугаар сарын 10-нд Монголын хөрөнгийн биржээр нийт 17 тэрбум төгрөгийн гурван төрлийн хугацаатай Засгийн газрын үнэт цаас арилжаалагдсан нь сүүлийн дотоодын бондын гаргалт байв. 

Үүнээс хойш Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татаж ирсэн.  Ирэх сараас Засгийн газрын бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 2017 оноос хойших анхны дотоодын бондын гаргалт болох юм.