Alibaba компани Qwen 2.5-Max AI загвараа танилцуулахдаа GPT-4o, DeepSeek-V3, Llama-3.1-405B-ээс давуу үзүүлэлттэй гэж зарлалаа.
Alibaba-гийн үүлэн тооцооллын нэгжээс 20 их наяд токен ашигласан уг загварыг өндөр хүчин чадалтай гэж онцолж байна.
- Шинжээчид, Alibaba-ийн энэхүү шинэ загварыг OpenAI-ийн ChatGPT-ийн албан ёсны хувилбартай өрсөлдөхүйц гэж үзэж байна.
Ийнхүү Alibaba-ийн бизнесийн төрлүүд өргөжиж, бидний мэддэг E-commerce-ээс халив. Тухайлбал:
- E-commerce & Cloud Computing: 2024 оны байдлаар Alibaba Cloud нь Хятадын зах зээлийн 34%-ийг эзэлж байгаа бол Taobao, Tmall зэрэг платформууд дэлхийн 1.3 тэрбум хэрэглэгчтэй.
- Fintech & AI: Ant Group нь Alipay-гаар дамжуулан 1.3 тэрбум хүнтэй холбогддог. Alibaba нь AI хөгжүүлэлтийн салбарт 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
- Semiconductors & Quantum Computing (QTUM): Alibaba нь Pingtouge Semiconductor-ийг байгуулж, дэвшилтэт чип үйлдвэрлэж байна. QTUM технологид хөрөнгө оруулж, Quantum AI судалгаанд анхаарал хандуулж буй.
Дүгнэхэд: Alibaba нь AI, QTUM болон үүлэн тооцооллын салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах зорилготой бөгөөд шинэ Qwen 2.5-Max загвар нь томоохон алхам болж байна.