Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Улмаар компанийн ТУЗ-ийн 2023 оны есдүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан бөгөөд "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулаад байна. Үүний дагуу тус компаниудын захиалгыг хүлээн авч, 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн хүдэр, баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо. 
“Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай танилцах бол ЭНД, дуудлага арилжааны хуваарийг ЭНД дарж үзнэ үү.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж