Он дуусахаас 40 хоногийн өмнө Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ нийт 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсныг Засгийн газраас мэдээллээ.
2023 оны төсвийн тухай хуульд энэ онд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцож байсан юм. Цар тахлын өмнө буюу 2019 онд 36.7 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол энэ онд ийнхүү амжилтаа шинэчлэн тогтоож байна.
Тэгвэл 2024 онд Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээг мөн 60 сая тоннд хүргэхээр төсөвт тусгаад байгаа юм.