Хөрөнгө оруулагчид Хятадын хувьцаануудад анхаарлаа хандуулж байх хооронд Nvidia (NVDA) компанийн хувьцаа 115 ам.долларын дэмжлэгийн бүсээс 5 өдөр дараалж өслөө.
- Хөрөнгө оруулалтын компанийн шинжээчид тус компанийг 2025 онд 128.5 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байснаа 130.6 тэрбум ам.доллар болгож өсгөөд байна.
- Тэд Nvidia компанийн хиймэл оюуны шинэ загвар Blackwell чипүүдийн борлуулалт өсөж, дөрөвдүгээр улиралд 7 тэрбум ам.долларын орлогыг нэмж олно гэж тооцжээ.
Энэ нь 2025 оны орлогын талаар Wall Street-ийн тооцоолсон 125.6 тэрбум ам.доллароос давж байгаа юм.
- Blackwell чипүүдийн үйлдвэрлэл эрчимжиж байгаа ч Nvidia-ийн өмнөх H100 болон H200 загварууд өндөр эрэлттэй байна. Өчигдрийн арилжаагаар Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ Microsoft-ийг давж 3.2 их наяд ам.долларт хүрснээр үнэлгээгээрээ дахин хоёрдугаарт бичигдлээ.