Хятадын Үндэсний статистикийн товчооноос шинжээчдийн таамгаас давсан, 9 сарын худалдаа болон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг зарлалаа.

Жижиглэн худалдааны өсөлт
  • Хятадын жижиглэн худалдаа 9 сард өмнөх оны мөн үеэс 3.2%-иар өссөн нь шинжээчдийн дэвшүүлсэн 2.5%-ийн өсөлтийн таамаглалаас илүү байв. 
Үйлдвэрлэлийн өсөлт 
  • Үйлдвэрлэлийн  гарц 9 сард жилийн өмнөхөөс 5.4%-иар өссөн нь шинжээчдийн 4.5%-ийн таамаглалаас давав.
Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт
  • 2024 оны 1 сараас 9 сар хүртэл үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 3.4%-иар өссөн нь таамагласан хэмжээнд хүрчээ.
Хотын бүсийн ажилгүйдлын түвшин
  • Хятадын  хотуудын ажилгүйдлийн түвшин 9 сард 5.1% болж өмнөх сарынхаас 0.2 нэгжээр буурсан байна.