Үнийн өсөлтөд Ойрх Дорнодын хурцадмал байдал, АНУ-ын Холбооны Нөөцийн сангаас бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдэж байгаа нь нөлөөлжээ.
Дэлхийн алтны зөвлөлийн тооцоолол
Дэлхийн алтны зөвлөлөөс (WGC) алтны үнэ урт хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байна гэж мэдээллээ. Тэд 2025-2040 онд алтны өгөөж жил бүр 5 хувиас дээш байх төлөвтэй гэж таамагласан байна.
- Энэ нь алтны хөрөнгө оруулалтыг бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс илүү өгөөжтэй болгож байна.
Алтны эрэлтийн өсөлт ба үнийн өсөлт
- Аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны эрэлт энэ онд мэдэгдэхүйц өсөж оны эхнээс үнэ нь 30 гаруй хувиар өссөж хамгийн өндөр өссөн бүтээгдэхүүн боллоо.
- АНУ-ын Холбооны Нөөцийн сан бодлогын хүүг бууруулах цикл эхлүүлж, дэлхийн Төв банкнууд нэмж алт худалдан авч байгаа нь алтны үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөөр байна.