Өчигдөр АНУ-ын түүхий тос болон түлшний нөөц багассан талаарх мэдээлэл цацагдсаны дараа газрын тосны үнэ 2 долоо хоногийн доод түвшнээс эргэн сэргэж бага зэрэг өслөө.
- Энэхүү мэдээлэл гарахын өмнөх өдөр буюу лхагва гарагт хоёр индекс 2024.10.02-оос хойших хамгийн доод түвшинд хүрч хаагдсан юм.
- Энэ нь OPEC болон Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас (IEA) 2024 болон 2025 оны газрын тосны эрэлтийн таамгийг бууруулсантай холбоотой байв.
Тэгвэл өчигдөр Brent маркийн газрын тосны гэрээт үнэ нэг баррель нь 74.45 ам.доллар болж, 23 цент буюу 0.31 хувиар өссөн бол АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн газрын тосны гэрээт үнэ 70.67 ам.доллар болж 28 цент буюу 0.4 хувиар буурсан байна.
- Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA)-ийн мэдээлснээр, 2024.10.11-ны байдлаар АНУ-ын түүхий газрын тосны нөөц 2.2 сая баррелиар буурч 420.6 сая баррельд хүрчээ. Харин шинжээчид 1.8 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан юм.