Өчигдөр NVIDIA компанийн хувьцаа 4.14%-иар өссөнөөр нэгж хувьцааны үнэ 143.71 ам.доллар болж бүх цаг үеийн шинэ дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь жилийн дотор 190.2% өссөн үзүүлэлт юм.
Хиймэл оюуны ухааны эрэлт
- NVIDIA-ийн томоохон харилцагч TSMC компаниас хиймэл оюуны эрэлт тогтвортой өсөж байгааг мэдээлсэн. Тус компани 2024 оны эцэст серверийн хиймэл оюуны процессороос 3 дахин их олох орлого олохоор байгаа нь нийт орлогынх нь томоохон хувийг бүрдүүлэхээр байна.
- Microsoft энэ улиралд NVIDIA GB200 процессорын захиалгаа 3 дахин нэмсэн нь NVIDIA-ийн бүтээгдэхүүний эрэлтийг улам өсгөж байна.
- Шинжээч Мин-Чи Куо “Энэ улиралд NVIDIA-ийн Blackwell чипийн үйлдвэрлэл эхлэх бөгөөд 2025 онд үйлдвэрлэлийн хэмжээ эрс өсөх хүлээлттэй байна” гэв.
- Dell компани 2024 оны 11 сараас эхлэн NVIDIA-ийн Blackwell чиптэй серверүүдийг зах зээлд гаргахад бэлэн болжээ.
- Хиймэл оюун ухааны хэрэглээ 2027 он гэхэд 10 дахин өсөхүйц байгаа бөгөөд ирэх 3 жилд нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой.