"Ногоон нүүдэл,хөрөнгө оруулалт,хөгжлийн сан" ТББ орон нутагт анхны салбараа уурхайчдын хотод байгуулав.
Тус байгууллага нь малын гаралтай түүхий эдийг эко органик,натурал аргаар боловсруулж олон улсын зах зээлд гаргах инновацийн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.Байгалийн хаягдлыг ашиглан өндөр чанартай био бордоо үйлдвэрлэх төслийн ажлыг хэрэгжүүлж,ард иргэдийг байгаль дэлхийгээ хайрлах,экологийн боловсрол олгох,мэдлэг мэдээллийг нэвтрүүлэн түгээх, сэргээн хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлж ажиллах юм байна.
"Ногоон нүүдэл,хөрөнгө оруулалт,хөгжлийн сан" ТББын тэргүүн,доктор,шилдэг зохион бүтээгч Л.Дуурсах,"Монсек" үнэт цаасны компанийн захирал М.Отгонбаатар,"Эрдэнэт-Ногоон нүүдэл" ТББ-ын салбарын тэргүүн Ё.Мөнхсайхан нар байгууллагынхаа өнөө,ирээдүйн талаар сонирхолтой яриа өрнүүлэв.

Амьдралын үндэс болсон эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулах НОГООН НҮҮДЭЛ айсуй.