Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/2323 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй буй нэг бүр нь 100,000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500,000,000,000 /таван зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус дараах кодтойгоор эхлүүллээ. Үүнд:
  • Нэг жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 1,000,000 /нэг сая/ ширхэг өрийн хэрэгсэл - MUB-BD-25/06/25-C0069-12 /SIN 3048/
  • Хоёр жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 1,000,000 /нэг сая/ ширхэг өрийн хэрэгсэл - MUB-BD-25/06/26-C0068-13 /SIN 3047/
  • Гурван жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 3,000,000 /гурван сая/ ширхэг өрийн хэрэгсэл - MUB-BD-25/06/27-C0067-14 /SIN 3046/
 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ