Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотойгоор урд хөрштэй холбоотой хил дээр их хэмжээний овоолго үүсээд байгаа.
Монголын Хөрөнгийн бирж нь нүүрсний экспортын тоо хэмжээ, худалдан авалтыг идэвхжүүлэх нэмэх үүднээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журамд өөрчлөлт оруулсан. Тус журамын өөрчлөлт маргаашаас хэрэгжиж эхлэх юм.
Энэ хүрээнд журамын өөрчлөлтийн талаар оролцогч талуудад мэдээллээр хангах танилцуулга уулзалтыг Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр зохион байгуулав. Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн болон уул уурхайн салбарын гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцов. Мөн манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаан авдаг 50 гаруй компанийн оролцогч тус журамын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.